8o
Улаанбаатар хот
mobile menu

Жигшүүрт хэргийн талаар мэдээлэл хийнэ

2015-12-17 13:53:00

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүн амины онц ноцтой гэмт хэргийн талаар өнөөдөр 15:00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газарт мэдээлэл хийнэ. Хэргийн талаар тодруулбал, хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид өнгөрсөн даваа гарагт илрүүлсэн байна. Эхнэрээ хөнөөж, машиныхаа тээшинд хийгээд явсан нь ил болж, тэр даруй баривчилж машиныг нь журмын хашаанд хийсэн аж. Мөн сэжигтэнг саатуулж, цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хүргэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл