8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхаар: Цасан шуургатай

2016-12-07 09:54:29

Өнөөдөр төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг малчид, тээвэрчид, иргэдэд анхааруулж байна.

12 дугаар сарын 07-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 20-22  градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 14-19 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 0-5 градус, бусад нутгаар өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 17-22 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өдөртөө 9-14 градус, бусад нутгаар өдөртөө 3-8 градус хүйтэн байна.


ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 10-15 градус, бусад нутгаар өдөртөө 6-11 градус хүйтэн байна.


ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Арцбогдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Дундговийн нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар  3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
2016 оны 12 дугаар сарын 08-наас 12 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 8-нд говь тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр, 11-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн.

9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5