Дэлгэцийн урлагийн гайхамшгийг мэдрүүлдэг IMAX Монголд үүдээ нээж, дэлхийн стандартад нийцсэн кино театртай 71 дэх орон болсон. Энэ өдрүүдэд Хонконгд IMAX-ын харилцагчдын уулзалт болж байна.
Энэхүү уулзалтанд Олон улсын худалдаа, хөгжил, үзэсгэлэн зохион байгуулагчдын Ерөнхийлөгч Roger Pollock, Ази-номхон далайн орны түгээлт хариуцсан захирал, Маркетингийн дарга нар болон Азийн орнуудын IMAX кино театрын удирдах ажилтнууд оролцож байгаа юм. Уулзалт Ази-номхон далайн орны IMAX-ын харилцагчдын сүлжээн дэх ахлах хувьцаа эзэмшигчдийн үйл ажиллагааны шинэчлэл болон харилцан ойлголцоход чиглэгдсэн бөгөөд сүүлийн үеийн маркетинг болон хүргэлтийн мэдээ мэдээллээр хангах, бизнесийг чухалчлах зүйлсийг танилцуулж, санал хүсэлт өгөх боломжийг олгож байгаа юм.
Азийн орнуудын удирдлагууд сонирхолтой сэдвээр санал солилцсон байна.Тухайлбал IMAX брэндийн шинэчлэл, Олон нийтийн сүлжээний хөгжил -Жинхэнэ бизнесийн үр дүнд хөтлөх, Брэнд боловсролд амжилт хүрэх нь гэх мэт сэдвээр ярилцжээ. Монгол Улсыг төлөөлөн оролцсон "Нью тур сафарис" ХХК, "Өргөө" кино театрын Гадаад харилцааны менежер Лайбуугын Баярсайхан илтгэл тавьсан юм.
Дашрамд сонирхуулахад улс IMAX-д кино үзэх нь кино урлагийн гайхамшгийн нэг хэсэг болох бөгөөд аль ч суудалд суусан ижил үзэгдэж, мэдрэгдэж байхаар тохируулсан байдаг. Өөрөөр хэлбэл киног илүү орон зайт байдлаар үзэгчдэд хүргэдэг формат юм.