Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хүүхдийн амь аварсан байна. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 19:00 цагт тус цагдаагийн хэлтэст “Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Golden-park” хотхоны 105 дугаар байранд гал гарч байна” гэсэн мэдээлэл иржээ.
Уг дуудлагын дагуу уг хэлтсийн эргүүлийн офицер, ахмад Б.Ундармаа дэд ахлагч М.Билэгсайхан нар шуурхай очиж байдлыг шалгал хийж тус байрны 50 гаруй оршин суугчдыг аюулгүй газар гаргажээ.
Түүнчлэн тус байрны найм, ес, 10, 11 дүгээр давхраас бага насны таван хүүхдийг зөөж гарган, угаартахаас сэргийлэн амь насыг нь аварч аав, ээжид нь хүлээлгэн өгсөн байна.