8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Алтанхуяг: АН-д өгсөн ард түмний итгэлийг хэдхэн хүн үгүй хийсэн

2016-12-07 10:34:00

Ардчилсан намын Их хурал Соёлын төв өргөөнд хаалттай үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг үг хэлж, хуралд оролцож байна.  

Тэрбээр “Ардчилсан намд өгсөн монголын ард түмний итгэлийг хэдхэн хүн үгүй хийсэн. 2012 онд манай намыг олонх болох үед намайг Ерөнхий сайд болгохгүй, намын даргын ажлаа өг гэж шаардаж байсан. Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажил нь Ардчилсан намын хийсэн ажил гэж харагдах ёстой гэдгийг би үргэлж хэлдэг байсан юм. Аль ч нам гарсан хэдхэн хүн хождог нам дамнасан бүлэглэл тогтолцоо бий болгохын тулд намайг шахаж гаргасан. Тэдгээр хүмүүс хууль хяналтын тогтолцоонд хонгил бий болгосон. Энэ нь прокуророосоо эхлээд Ерөнхийлөгч хүртлэх тэр хонгилыг хэлж байгаа юм. Үгэнд нь орохгүй бүхний амыг барьдаг зүйлийг Ц.Элбэгдорж, Ардын намтай хамтарч хийж байгаа юм. Би та нарт үнэнээ хэлчихье. Бид хүн шиг амьдарч улс шиг хөгжье гэж хэлж байсан ч хэдхэн хүнээс болоод хийж эхэлсэн ажлаа дуусгаж чадаагүй. Бид 1990 онд ганцхан хүний эрх ашиг, хязгааргүй тачааллыг хангахын төлөө Ардчилсан хөдөлгөөнд яваагүй. Та бүхэн ч яваагүй. Ардчилсан нам бол Ардын намаас тохой өндөр шүү дээ гэдгийг ард түмэн хэлдэг. Ардчилсан нам хийж чаддаг гэдгийг бүгд харсан...” хэмээлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Sain bn heleh umaa heleed temtseed yabah heregtei uneheer ih um hiij ih ch anhaaruulj bsan hun dee amjilt
2016/12/07 103.26.195.228
darhan
Ok
2016/12/07 202.131.244.242
одоо идсэн мөнгөө өгөөд зайлаа
энэ галзуурсан байнаа
2016/12/07 150.129.142.185
MGL
altanhuyag guai yamar hun be ulaanbaatarchuudaa.busdiig muugaar ni duudaad bhiin.ooroo tiim sain hun yum bolovuu?uneheer ene uls tord 90d onoos orson hun bh unheer tsever ariun baisan gjuu?unen medeh
2016/12/07 202.9.43.77
Zochin
Chinii shunal AN iin unet zuiliig ugui hiihed nuluulsun shuu.Buruug ehleed uuruusuu jai
2016/12/07 150.129.140.78