8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн мэдээллийг сонсох байсан ч хуралдаан хойшиллоо

2016-12-07 12:25:00

Өнөөдөр хуралдах товтой байсан Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшлоод байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэх байсан юм. 

Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын  сайдын мэдээллийг сонсох ёстой байв. Мөн Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах  обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээлэлийг сонсох байсан. 

Гэтэл ирц бүрдээгүй учраас ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл