Монголын үндэсний бөхийн холбооны /МҮБХ/-ны ээлжит бус “Их эе” хурал энэ сарын 10-ны өдөр болохоор товлогдоод байсан. “Их эе”-ийг хуралдуулах ажлын хэсэг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Дархан аварга А.Сүхбат хэлэхдээ “Р.Нямдорж гэдэг хүн Монгол бөхөөр 26 жил тоглолооо, самарлаа одоо болоо юм биш үү. Та одоо бөхийн холбооноос гараа татаж авах болсон. Таны үед шударга ариун байх ёстой Монгол бөх хээл хахуульдаа идэгдэж дууслаа. Өнөөдөр сумын заан цол авахын тулд таван сая, аймгийн арслан 50 сая, улсын начин цол 500 сая төгрөгийн хахууль төлж байна. Монгол бөх цэвэр ариун байвал Монголын төр цэвэр ариун байна гэж би боддог. Тиймээс энэ байдлыг засаж, ард түмэндээ шударга барилдаан үзэхийн төлөө бид тэмцэж явна. Үүнийг боогдуулж байгаа хүн нүгэлтэй шүү гэдгийг хэлмээр байна. Бид шүүхийн шийдвэрийг гүйцэлдүүлнэ. МҮБХ-ны ээлжит бус “Их эе” хурлаа хийнэ гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэж хэллээ.
“Их эе”-ийг хуралдуулах ажлын хэсэг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлыг Улсын дээд шүүхээс 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгожээ. Гэвч бөхийн холбооноос хурлыг хийгээгүй учир Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан байна. Түүнээс хойш маргаантай байсан дээрх асуудал энэ оны тавдугаар сард эцэслэн шийдэгджээ.