Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 7-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.Салхи 7-8-нд говь тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Иймд орон нутгийн замд зорчих тээвэрчид, жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.