8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинэ жилээр та хоолны газраар үйлчлүүлэхдээ юуг анхаарах вэ

2016-12-07 16:52:51

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагааг мөрддөггүй, технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай зохион байгуулаагүй, хоолны газарт дотоод хяналтыг нэвтрүүлээгүй, ариун цэвэр муу, ариутгал, цэвэрлэгээг зохих шаардлагын хэмжээнд хийж хэвшээгүй, мэргэжлийн бус хүмүүс  ажиллаж байгаа, нөгөө талаар түүхий эд бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалтын технологийн горим мөрдөөгүй зэргээс хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдвар гарах нөхцөл бий болдог.

Шинэ жил, хүлээн авалт зэрэг тэмдэглэлт арга хэмжээг олон хүнийг нэг дор хамруулан зохион байгуулах, хоолны газраар үйлчлүүлэхдээ юуны түрүүнд дараахь зүйлийг  анхаарах хэрэгтэй.Үүнд:

1.    Аливаа худалдаа, хоол үйлдвэрлэлийн ажлын байрны ариун цэвэр хангагдсан, цэвэр, бохир усны системд холбогдсон эсэх,

2.    Их хэмжээний хоол хүнсийг нэг дор бэлтгэн халуунаар хадгалахад шаардагдах хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр бүрэн эсэх,

3.    Ажиллагсад нь эрүүл, илт өвчилсөн, ил шарх, гэмтэлтэй эсэх, мэргэжлийн тогооч, ажиллагсадтай эсэх,

4.    Хоол хүнсэнд орж буй түүхий эд материал нь бэлтгэн нийлүүлэгчийн чанар аюулгүй байдлыг хангасан тухай  баталгаажилт, дагалдах баримт бичигтэй эсэх

5.    Түүхий эд, бүтээгдэхүүнээ баталгаатай, зориулалтын байр бүхий худалдаа үйлчилгээний газраас авсан эсэхийг холбогдох бичиг баримтанд үндэслэн сайтар хянаж үзэх,

6.    Захиалсан архи согтууруулах ундааг хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай, дагалдах баримт бичигтэй эсэхийг нэг бүрчлэн тулгаж үзэх

7.    Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгосон эсэхийг шалгаж хэрэглэх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл