8o
Улаанбаатар хот
mobile menu

“Буян”-гийн Жагаа АН-ын Их хуралд суусан нь

2016-12-07 18:00:40

АН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг хуралдаанаар намын дүрмээ шинэчилнэ гэж буй ч үндсэн зорилгоо биелүүлж чадаж байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хамгийн сүүлийн мэдээллээр дүрмээ нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шийдэхээр болсон. Мөн намын даргын төлөөх тэмцэл өрнөж буй гэх. Бүр намын даргад өрсөлдөх нэгэн мөнгө тараасан тухай яриа ч чих дэлсч байгаа юм. Тэгвэл АН-ын 1000 гаруй гишүүнтэй Их хуралд нэгэн сонин содон хүн очжээ.Тодруулбал, Бүгд найрамдах намын дарга “Буян” компанийн захирал УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан тус хуралд очсон гэх мэдээлэл байна. Энэ талаар цахим орчинд  “Хүний намын хуралд ирээд суудал ч олдохгүй байхад горзойтол зогсоод байх юм. Ингэж ч доошоо орж явахгүй хүн дээ”, “Тоон дотор үсэг цохиж явна” хэмээн жиргэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сэтгэлгээгээ өөрчлөх болжээ манайхан
Жагаа жижгэрсэндээ биш томоо харуулж энэ хуралд ирсэн гэж би бодож байна. Манайхан юмыг дандаа уруу нь харуулж харах юм даа. Тархины бас зүрх сэтгэлийн тураалтай улсаа гэж.
2016/12/08 208.107.157.231
зочин
Баярцогт ирсэн үү
2016/12/08 66.181.189.80