Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид гурван жилийн өмнө хүний амь хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилсан байна. Хэргийг сөхвөл 2013 оны арванхоёрдугаар сарын 21-нд Э гэгч бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-д очоод нас барсан хэрэг гарсан билээ.
Тэгвэл уг хэргийн сэжигтнийг энэ сарын эхээр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дээрээс баривчилсан байна.