09:00 цагаас Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд "Эрүүл аюулгүй ажлын байр" Эмэгтэй ажил олгогчдын нэгдсэн форум зохион байгуулагдана.
09:30 цагаас Корпорэйт зочид буудлын Конвэйншн төвд "Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн бодлого төлөвлөлт, тусламж үйлчилгээ" сэдэвт үндэсний чуулган болно.
10:00 цагаас Богд хааны ордон музейн хурлын танхимд “Богд хаан: амьдрал өв” эрдэм шинжилгээний бага хурал болно.
10:00 цагаас Бест Вестерн Премьер зочид буудлын “Соёмбо” танхимд болно. Хэвлэлийн Хүрээлэнгээс Хил хязгааргүй сэтгүүлч олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” судалгааны үр дүнг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.
15:00 цагаас ЧД-ийн ЭМН-т Эрүүл мэндийн сэтгүүлчдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах асуудал, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах тухай санал солилцоно.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн VI их хурал Төрийн ордны Их танхимд болно. Хуралд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын бүх дүүргүүд, салбар салбарын төлөөллөөс бүрдсэн санхүүчид мэргэшсэн нягтлан бодогчид оролцоно.