8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятад шар дохиогоогоо асаасан бол монголчууд Улаан дохиолол дунд амьдарч байна

2015-12-17 14:26:00

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол энэ жил дээд хязгаартаа хүрсэн гэж Бээжин мэдээлэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Бээжингийн удирдлагууд нийслэл хотноо улаан түвшин тогтоож, бага сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан юм. Тус улсын Эрүүл мэндийн яам иргэддээ амны хаалт /маск/ тарааж эхэлсэн билээ. Хамгийн хүн амтай энэ улс ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сургууль цэцэрлэгээ хүртэл хааж арга хэмжээ авч байхад монголчууд тэр дундаа Улаанбаатарчууд Улаан дохиолол буюу удаан хугацаагаар гадаа байхад эрүүл мэндэд нөлөөлөхүйц бохирдлоор амьсгалан амьдарсаар байна. Тэгвэл Бээжингийн асаасан шар гэрэл бол манайхтай харьцуулахад хэвийн үзэгдэл юм.

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, авто зам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), том ширхэглэгт тоосонцор (PM10), нарийн ширхэглэгт тоосонцор (РМ2.5), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна. Агаарын бохирдолыг дараахь индексүүдээр тайлбарлаж хэлнэ. Агаарын чанарын индекс 0-50 ногоон байвал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Тэгвэл 51-100 байвал хэвийн бөгөөд шар гэж үзнэ. Энэ үед озон нарийн ширхэглэгт тоосонцорын нөлөөллийн улмаас хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай. Хамгийн их хортойг 500 дээш улаан өнгөөр тэмдэглэнэ. Энэ үед удаан хугацаагаар гадаа байвал нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үздэг.

Тэгвэл яг одоо нийслэл хот хэр агаарын бохирдолтой байна вэ. Дараах мэдээллийг хараад та агаарын бохирдол ямар хэмжээнд хүрсэнийг мэдэх болно.

Нүүрстөрөгчийн дутуу исэл нь хүний амьсгалж буй агаартай хамт хүний биед орж, цусны  гемоглобин гэсэн уурагтай нэгдээд төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Ингэснээр  бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах, ухаан алдуулах зэрэг амь насанд аюултай бохирдуулагч юм. Харин азотын ислүүд нь хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож алсдаа уушгийг үрэвсүүлэж, хорт хавдар үүсгэх аюултай бол хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг. Хөө тортог, том, нарийн ширхэгтэй тоосонцор нь амьсгалын замыг бохирдуулахаас гадна уушгины архаг өвчин болон хорт хавдар үүсгэгч бодисыг дамжуулагч үүргийг гүйцэтгэдэг. Ер нь агаарын бохирдлыг бууруулахгүйгээр амьсгалын замын өвчлөлийг бууруулах ямар ч боломжгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл