8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоол хүнсний халдвараас ингэж сэргийлээрэй

2016-12-08 09:00:00

Иргэн та гэрийн нөхцөлд хоол, хүнсээс шалтгаалсан халдвар, хордлогод өртөхгүй байхын тулд дараах зүйлсийг анхаарч хэвшүүлэх Үүнд:

Хоол хүнсийг худалдаж авахдаа зөв сонголт хийх

·         Хоол, хүнсний бүтээгдэхүүнээ зориулалтын, ариун цэврийн шаардлага хангасан, хөргөх төхөөрөмж бүхий худалдаа, үйлчилгээний газраас сонгох, шаардлагатай бол шинжилгээ баталгааг худалдагчаас үзэж шалгах

·         Хүнс, түүхий эдийн чанар муудсан эсэхийг шалгаж, шошгын мэдээлэлийг сайтар уншиж сонгох

 

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:

·         Хоол, хүнсийг тасалгааны хэмд бүү хадгал. 200-400 хэм бол нян үржих хамгийн тохиромжтой хэм юм.

·         Хоол, хүнс, түүхий эдийг заавал хөргөх төхөөрөмжид 4С-өөс доош хэмд тогтоосон хугацаанаас хэтрүүлэлгүй хадгалах, хэдийгээр хөргөгчид хадгалсан боловч тухайн бүтээгдэхүүний хадгалах температур, хугацааг тохируулаагүйгээс муудах аюултай тул хадгалалтын явцад сайтар шалгаж байх нь зүйтэй

·         Болсон, түүхий бүтээгдэхүүнийг хөргөх төхөөрөмжид тус тусад нь таглаатай саванд хийж хадгалах

 

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх  зөв дадал эзэмших

·         Хоол, хүнсийг зохих температурт гүйцэт болгож хэрэглэх

·         Хоносон хоол, илт мэдэгдэм чанар нь муудсан, хадгалалтын хугацаа дууссан хүнс хэрэглэхгүй байх

·         Боловсруулсан бэлэн хоол, зуушыг удаан хугацаагаар хадгалж хэрэглэхгүй байх

·         Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд эсвэл 2 цагийн дотор хэрэглэх

·         Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах

·         Хүнс бэлтгэх багаж, вандан, сав суулгыг хэрэглэхийн өмнө ба дараа 60 хэмээс дээш халуун усаар угааж, цэвэрлэж хэвших, хүнсний зориулалтын угаалгын бодис хэрэглэх

·         Хүнсний зүйлийг ялаа, жоом, мэрэгчээс хамгаалах,

·         Түүхий ногоо, жимс, загас зэргийг хэрэглэхийн өмнө сайтар угааж цэвэрлэх

·         Зөвхөн зөвшөөрөгдсөн, баталгаатай эх үүсвэрээс ундны ус хэрэглэх, усны савыг 7 хоног бүр халуун усаар угаах, тагтай байлгах

·         Хоол, хүнс бэлтгэхдээ бээлий, хутгуур, халбага хэрэглэ,  хоолыг гараар хутгах, холихоос татгалзах

·         Хувийн ариун цэврийг чанд сахих, хоол унд хийх, идэж уухын өмнө, гаднаас орж ирээд, бие зассаны дараа гараа угааж хэвших,

·         Хэрэв та өвчтэй, ханиадтай, гэдэс гүйлгэсэн, бөөлжсөн, өндөр халуурч байгаа бол хоол хүнс бэлтгэх ажил бүү гүйцэтгэ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment