8o
Улаанбаатар хот
mobile menu

“Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр баталлаа

2016-12-08 09:52:15

Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөөоюутнууд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталж, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг холбогдох сайд нарт даалгалаа. Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжилтийг жил бүр дүгнэж байх юм.

“Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр :

-  Оюутнууд цагийн ажил, хөдөлмөр эрхлэх, ажил хөдөлмөрт бэлтгэгдэх, эзэмшиж байгаа мэргэжлээрээ дадлагажих, туршлагажих, мэргэших, төгсөөд ажлын байртай болох

-  Их, дээд сургууль, коллеж, МСҮТ, коллежууд ажлын байрны хэрэгцээ, шаардлага хангасан өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, оюутны нийгмийн асуудлыг шийдэх, сургалт, судалгааны чанарыг дээшлүүлэх

-  Ажил олгогчид цагийн ажил, оюутны хөдөлмөр эрхлэлтийн хууль, эрх зүйн зохицуулалттай болох зэрэг давуу тал бий болох юм.

Монголын оюутны холбоо өнгөрсөн онд их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж байгаа 15 мянган оюутны дунд судалгаа явуулсан байна. Судалгаанаас үзэхэд 10 оюутан тутмын 7 нь цагийн ажил хийх сонирхолтой гэдгээ илэрхийлжээ. Оюутнууд ажил, хөдөлмөр эрхэлж цалингаа сургалтын төлбөртөө нэмэрлэх, амьжиргаандаа зарцуулах, ажил хийж сурах, ажил, хөдөлмөрт бэлтгэгдэх боломж бүрдэнэ. Энэ бүхэн нь нийтийн тээврийн хөнгөлөлт, 70 мянган төгрөгийн тэтгэлгээс илүү ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Батбаяр
Гадаадад амьдар. Монголд баян боссын хүүхэд, нөлөөтэй хүний хүүхэд болж төрөөгүй л бол БООЛ гэсэн үг чи. Гадаадад сур, амьдар. Монгол уулаасаа та нараар дутахгүй. Хөгжил нь хэдэн зуунаар хоцорсон!!!!!
2016/12/08 202.9.42.129
Батбаяр
Zaaa худлаа хуцах гэж. Бүгд хоосон яриа. Уулаасаа монгол хүн арддаа ээлгүй, амьдрахад таагүй орны жагсаалтад нэгд яваа. Зүгээр оюутан дүү нар минь сайн IELTS, TOEFL гээд бүх шалгалтандаа бэлд
2016/12/08 202.9.42.129
  • Recent
  • Most Read
  • Most Comment