Олон улсын хөрөнгө оруулалтын банктай 70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрөл өгсөн байна. Долоо хүртэлх жилийн хугацаатай, 3.89 хувийн хүүтэй энэ зээлийг өрийн үйлчилгээний зардлыг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгахад зарцуулахаар Засгийн газраас төлөвлөж байгаа талаар өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.
70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрөв
2016-12-08 10:05:50