Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хүний эрхийн олон улсын өдрийг манай улс “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Энэ өдрийг угтаж нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын хүнийс эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо хамтран Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөхөөр болсон байна. Өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт энэ сарын 7-9-ний өдөр 8:30-17:30 цагийн хооронд зохион байгуулна. Иргэд та бүхнийг өөрт хамгийн ойр байрлах салбарт хүрэлцэн ирж хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.
Танд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө хэрэгтэй байна уу
2016-12-08 10:22:09