Элчин сайдууд хийгээд хотын удирдлагууд нэг дор цугласан “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр дуучин С.Амармандах бусдад зодуулж, толгойндоо хүнд бэртэл аваад байгаа билээ. Тус дуулианы дараагаар тухайн цэнгүүнийг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй болсон. Үнэн хэрэгтээ тус үйл ажиллагааг НЗДТГ-аас зохион байгуулсан ч Ц.Сандуй, Су.Батболд нар өнөөдрийг хүртэл уг арга хэмжээг зохион байгуулаагүй хэмээн бултаж байгаа. Хотын удирдлагууд зохион байгуулаагүй хэмээж байгаа ч тус цэнгүүнийг зохион байгуулсан Хан-Уул дүүрэгт байрлах “One Event Hall” нь НИТХ-ын дарга Ц.Сандуйн эзэмшлийнх гэдгийн зарим нэг нь андахгүй сайн мэднэ. Гэхдээ тус байгууллага нь Ц.Сэргэлэн гэх хүний нэр дээр байдаг. Тус арга хэмжээг нийслэлийн удирдлагууд 80 сая төгрөгөөр зохион байгуулсан бөгөөд 600 зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.