8o
Улаанбаатар хот
mobile menu

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

2016-12-08 13:24:00

 

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг өмнө нь Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулав.

Тэрээр "Хуулийн төслийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх талаар ярилцаж байна. Одоогийн Нийгмийн даатгалын тухай хуульд хоёр жилийн өмнө өөрчлөлт орсон. Малчид сараар юм уу, улирлаар НДШ төлөх эрхийг нээгээд өгсөн. Энэ хууль батлагдвал 400 мянга орчим иргэн хамрагдана гэсэн тооцоо байна. Хуульд зааснаар 1995 оноос хойшхи нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болох юм. Өмнө нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн хүмүүс дахиад нөхөн төлөх боломжгүй" гэж тусгасан гэв. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүлэв

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл