8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Энхболд: Н.Алтанхуягийн талаар баталгаа, нотолгоотой юм байхгүй байна л гэсэн үг

2016-12-08 13:26:00

Ардчилсан намын VI Их хурал болсонтой холбогдуулан Ардчилсан намын дарга З.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ удаагийн Их хурал АН-ын шинэтгэлийг эхлүүллээ. Шинэтгэл нэг удаа, хоёр удаагийнхаар хийж амжихгүй гэдгийг ирсэн төлөөлөгч нар хэлсэн. Уг нь анхны зорилго бол дүрмээ батлаад тарах байсан. Гишүүд энэ дүрмийг нийт гишүүдтэйгээ ярьмаар байна гэдэг шаардлага гарсан учраас намын даргын сонгуультай хэсэг, гишүүнчлэлтэй хэсгээ батлаад дүрмийн бусад заалтаа дахиж аймаг, сум хороондоо яриад 7 дугаар Их хурлаар батлахаар болсон. АН-ын Их хурлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн илтгэл мөн миний улс төрийн илтгэлийг тавьсан. Тэрийг сонсож сонгуулийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн. Шинэтгэлийн газрын зургийг баталсан. Юуг, яаж өөрчлөх вэ гэдэг ерөнхий бүтцээ гаргасан” гэлээ. Мөн зургадугаар Их хурлын төлөөлөгч нараас МАН-ынханд шаардлага хүргүүлж байгаа аж.

Тухайлбал, 
-2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хийгдсэн хуульзүйн салбарын шинэчлэлээс ухарсан алхамуудыг яаралтай залруулахыг шаардсан байна. 2016 онд батлагдсан Эрүү, Зөрчлийн хууль, дагадлах хуулиудыг хүчин төгөлдөр болгон 2017 оны эхний хагас жилд хэрэгжүүлж эхлэх, Төрийн албаны хуулийг ноцтой зөрчиж, төрийн албан хаагчдын хомроглон халж байгаа хууль бус үйлдлээ нэн даруй зогсоох, төрийн албан хаагчаа уучлал гуйх, хууль ёсны эрхийг нь сэргээхийг шаардсан. 

-Мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтэд ил болсон төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжсан баримтыг хуулийг байгууллагаар шалган тогтоож, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардаж байна.

-Хамтын тэтгэврийн хууль, Хүүхэд хамгааллын хуулийг яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байна гэв. 

-2016 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам олонхи болсон Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүрэг, 20 аймгийн 74 сумын ИТХ-ын хууль ёсны шийдвэрээр томилогдсон Засаг дарга нарыг яаралтай батлах, 

-Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин явуулах дээд шүүхийн шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Улс оронд тулгамдаж байгаа, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, урт хугацааны тогтвортой шийдэлд хүрэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Төрийн албаны тухай хууль, Улс төрийн Намын тухай тухай хуулийг шинэчлэн батлах чиглэлээр өмнөх дөрвөн жилд хийгдсэн ажлыг үргэлжлүүлэх зэрэг шаардлагуудыг явуулсан байна. Мөн тэрбээр “Дүрмийн төсөлд нэлээд өөрчлөлт оруулах байсан. Гуравдугаар бүлэгт гишүүнчлэлийн бүртгэл анхан шатны үүрүүд дээр хийгддэг байсан бол одооТөв намын ажил болж байгаа. Гишүүд анхан шатны үүрүүд дээр очиж цахимаар бүртгүүлээд, төв намаас батлахаа авна. 180 мянган гишүүнээ шинэчлэн цахимаар бүртгэх журам батлагдсан. Гишүүний бүртгэлийг яагаад чухалчилж байгаа гэхээр улс төрийн намуудаас анх удаа АН намынхаа удирдлагуудыг нийт гишүүдээсээ сонгож байгаа. Нэгдүгээр сарын 29-нд намын даргын сонгууль явагдана. Цаашдаа дүүрэг, сум аймгийн сонгуулиуд үргэлжлэн явагдана. Үүнийг хоёрдугаар сарын 12-нд шийднэ” гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Их хурлын хоёр дах өдөр дүрмийн шинэчлэлийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхний ажилласан дүрмийг танилцуулахлаа өөрчилж танилцуулсан гэсэн яриа байгаа. Яагаад тэгж өөрчилсөн юм бол? 

 -Янз бүрийн шалтгаан байгаа байх. Яагаад өөрчлөгдсөнийг мэдэхгүй байна. Учир нь маш олон гишүүн санал хэлсэн. Зарим нэг хүний санал орхигдсон гэдэг бол жижиг асуудал. Бид том асуудал ярьж байна. Ямар ч байсан ийм том дүрмийн өөрчлөлтийг 1210-хан цуглаад хоёр хоногийн дотор шийдэж болохгүй гэдэгтээ би санал нийлж байгаа. Их хуралд сум болгоноос нэг хүн ирсэн. Тэр хүмүүс сумандаа очиж, дүрмээ тайлбарлах үүрэг авсан. Дараагийн Их хуралд 1210 дээрээ нэмээд сум, хороо болгоноос хоёр хоёр хүн ирүүлэхээр бодож байгаа. Тэгэхээр нэлээн өргөн хүрээтэй хэлэцүүлгийг Улаанбаатар хотын ганц зааланд биш 330 сум, 150 гаруй хороонд хийнэ гэсэн үг. 

-Ардчилсан Намын даргад өрсөлдөх хүнд ямар шаардлага тавьж байгаа вэ? 

-18 нас хүрсэн Монгол Улсын иргэн, Ардчилсан Намын гишүүн байна. 

-Намын даргад нэр дэвшигчдэд тооны хязгаар тавих уу? 

-Тоонд хязгаар тавихгүй. Одоо нэг шаттай сонгууль болно. Хэдэн ч хүн өрсөлдөж болно. Үүнээс хамгийн олон санал авсан хүн намын дарга болно. 

-Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж байгаа асуудалтай холбогдуулж АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Тэгвэл Их хурлаас энэ асуудлыг юу гэж үзсэн бэ? 

-Хуулийн байгууллын шалгаж байгаа асуудал хуулийн дагуу явах ёстой. Ерөнхий сайд байх үеийнх нь асуудал гэхээр хоёр жил гаруй хугацааны асуудал. Нэг хүнийг Ерөнхий сайд байхад нь эхэлсэн мөрдөн байцаалт одоо хүртэл дуусаагүй байна гэдэг баталгаатай, нотолгоотой юм байхгүй байна л гэсэн үг.  Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхээр нь нөгөө асуудал нь сэргээд ирдэг. Үүнийгээ зогсоо гэж Гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдсэн. 

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Хэрэв АН түүнийг дэмжихгүй бол өөр намаас нэр дэвших боломжтой гэсэн яриа байгаа. Та үүнийг юу гэж үзэж байна вэ? 

-Энэ бол боломжгүй. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх гурван нам байгаа. Нөгөө хоёр мэдээж дэвшүүлэх байх. АН нэр дэвшүүлэх эсэхээ Ерөнхийлөгчийн сонгууль болох хуулийн хугацаанаас өмнө АН-ын Их хурлаараа шийднэ. Хэдэн ч хүн хүслээ илэрхийлж болно. Тэр болгоныг бид дотроо ил тод, шат шаттайгаар хэлэлцүүлэг явуулж, олонхийн санал авсан хүнийг нэр дэвшүүлнэ. 

-АН шинээр гишүүн элсүүлэх үү. Нэр дэвшигчид шинээр гишүүн элсүүлээд өөртөө санал өгүүлэх асуудал гарах вий гэдэг болгоомжлол байгаа? 

-Шинээр элсүүлэхийг зөвшөөрөхөөр ярьсан. Яагаад гэвэл шинэчлэгдэж байгаа АН-д элсэж, намын даргыг сонгоход оролцоё гэдэг эрмэлзэл байгаа болохоор. Төрийн сонгууль ямар стандартаад явдаг вэ яг тиймээр намын даргын сонгуулийг явуулна. Ганцхан ялгаа байгаа нь саналыг хар машинаар биш гараар тоолно. Тооллогоо ажиглагч нарын дунд, ил тодоор чанга дуугар уншиж тоолно. 

- Нэр дэвшигчийн босго хэтэрхий нам байгаа юм бишүү? 

-Ер нь бол хэдэн зуун хүн дэвшихгүй. Намын даргад нэр дэвшинэ гэсэн 5-6-хан хүн байна байсан. Тэдэн дээр нэмж чөлөөтэй бүртгэж авна. Маш олон хүн дэвшээд нэг хүний авах  санад олон хуваагдах вий гэсэн шүүмжлэл хурлаар яригдсан. Би бол тэгж бодохгүй байгаа. АН-ын даргын босгыг санад өгөх гэж байгаа 180 мянга гаруй АН-ын жирийн гишүүд шийднэ. Хэдхэн хүн дээр санал төвлөрөх байх. Хэн дуртай нь нэр дэвшиж болох ч хэн дуртайг нь дарга болгохгүй байх. АН-ын сайн муу, унаж босоход цуг байсан тийм л хүмүүсийг сонгох байх. 

-Намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэсэн заалт дүрэмд байгаа юу? 

-Тэрийг оруулсан байсан. Хасъя гэдэг санал нэг их гараагүйг бодоход тэр хэвээр нь баталсан байх. Ер нь бол цагаан сарын өмнө бид даргатай болно.Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүс намын даргад өрсөлдөөгүй хүмүүс дундаас гарах болов уу гэж бодож байгаа. 

-Намын Их хуралд оролцсон залуучуудын төлөөлөл ямар санал гаргаж байсан бэ. Шинэчлэлийн хөдөлгөөнөөс нэлээд хэдэн шаардлага хүргүүлсэн гэж байсан? 

-Шинэчлэлийн хөдөлгөөн гээд залуучууд гарч ирсэн. Түрүүчийн ҮЗХ-гоор тэднийг бүгдийг нь дүрмийн шинэчлэлийн ажлын хэсэгт оруулсан. Тэндээс боловсруулсан төслийг Их хуралд оруулсан. Зарим санал нь туссан тусаагүй гэдэг гомдол байсан. Тэр бол байдаг л зүйл. Залуучуудын төлөөлөл сар гаруйн хугацаанд ажиллаж дүрмийнхээ ханыг босгосон. Бид ямар нэгэн олигархын халаасанд багтсангүй. ҮЗХ-ны гишүүд бүгд хоёр сая төгрөгийн хандив өгч байж Их хурлаа зохион байгуулсан. Намын хурал болох бол төв намын ажил учраас ҮЗХ зардлыг даана. Аймгийн намын байгууллага зардлаа даагаад явдаг болж байгаа. Бид хэн нэгэн баян хүний халаасанд оролгүйгээр зардлаа даагаад явдаг болж байгаа. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
АН -ын даргад З.Энхболд.Батзандангаас өөр хүн харагдахгүй л байна даа
2016/12/09 202.9.42.77
Иргэн
Намаа шинэчлэх хурал гээд л МАН-ыг яриад байдаг. Дотоод асуудал, сонгуулийн хариуцлага, санал шүүмжлэлийн цагаа албаар хасч дээ. Зи ч иймэрхүү мэхэндээ үнэн гаргуун юм аа
2016/12/09 202.9.42.200
зочин
сайжирсаар л бна
2016/12/08 66.181.189.80
иргэн
Юун их хурал,юун шаардлага Монгол иргэн бүрийг 10 гаруй сая төгрөгийн өрөнд оруулснаа мартаа юу З.Энхболд гуай одоо больж үз. Таны үе дуусчихаад байна.Монгол орныг ешөө яаж хорлох гэсэн юм
2016/12/08 66.181.187.14