8o
Улаанбаатар хот
mobile menu

"Global Times": Орос, Хятадын дунд оршдог Монгол улсыг их гүрнүүдийн сөргөлдөөнд хутгалдахгүй байхыг санууллаа

2016-12-09 09:15:00

Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалтай холбогдуулан  БНХАУ-ын тал манай талын дөрвөн айлчлалыг цуцлаад байгаа. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас айлчлалуудаа цуцлаад байгаа  БНХАУ-ыг хүлээлгүй зээл өгөх боломжтой өөр улсыг эрэлд гараад байгаа аж. 

Саяхан Монгол улсаас Энэтхэгт суугаа элчин сайд Г.Ганболд тус улсын ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд Монгол улсад хийсэн айлчлалын үеэр амласан $1 тэрбумын зээлийг авахаар хөөцөлдөж байгаа аж. Монгол улсаас Энэтхэгт суугаа элчин сайд Г.Ганболдын энэхүү хүсэлтийг БНЭУ-ын гадаад хэргийн яам уг хүсэлтийг нааштай хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна. 

Харин үүний дараахан Хятадын гадаад бодлогын тусгал болдог Global Times сайтад “Монгол улс салан тусгаарлагчийг хүлээж авсан үйлдэлдээ шүүмжлэлтэй хандах хэрэгтэй” гэсэн нийтлэл гарсан байна. 
Тус нийтлэлд Монголын эрх баригчдын Энэтхэгээс зээл тусламж авах тухай дурьдсан байна. Мөн үүнээс гадна Орос, Хятадын дунд оршдог Монгол улс төвийг сахих байр суурь баримталж, аливаа их гүрнүүдийн сөргөлдөөнд хутгалдахгүй байх нь ашигтай болохыг сануулсан байна. Монгол улс Энэтхэгээс тусламж хүссэн явдал улс төрийн хувьд хэтэрхий хөнгөн гоомой шийдвэр бөгөөд ингэснээр байдлыг улам хүндрүүлж, асуудлыг шийдэх боломжийг улам багасгана хэмээн нийтлэлдээ дурьджээ.

Хятадын талаас  “Хямралд автсан Монгол улс алдаанаасаа суралцаасай гэж бид хүсэж байна” хэмээн хэлсэн байна. 


Хэдхэн хоногийн өмнө Далай ламыг урьсан Монголын засгийн газрын эр зоригийг магтжээ гэсэн мэдээлэл tibet.net сайтад гарсан. Тухайн нийтлэлд, Хятадыг тайван замаар ардчилсан засаглалд шилжүүлэхийн төлөө тэмцдэг “Хятадын санаачилга” (Initiative for China - IFC) хөдөлгөөн мэдэгдэл гаргаж Коммунист Хятадын дарамт шахалтыг үл тоон Далай ламын шашин номын айлчлалыг зөвшөөрсөн Монголын эрх баригчдын зүрх зоригийг магтан сайшаасан байсан. 
Харин энэ удаад Хятадын талаас “Орос, Хятадын дунд оршдог Монгол улс төвийг сахих байр суурь баримталж, аливаа их гүрнүүдийн сөргөлдөөнд хутгалдахгүй байх нь ашигтай” болохыг сануулсан байна. 

Эх сурвалж: Global Times
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ард
шарын шашин манай шашин биш шүүдээ.далай лам гээд байхаа болимоор юм.хужаад дуртайдаа ингэж бичсэнгүй.шарын шашин бидэнд юу авчирсан бэ гэдэгтээ л бгаа юм
2016/12/10 103.57.95.105
Бат
Нэг муу сонины газраас хятадын байр суурийг илэрхийлээд л монголыг сануулаад ч байх шиг... айлаа юу тэнэг хужаа нараас
2016/12/10 202.9.43.4
irgen
elbegdorjoor mongol uls neg balaluulj bna daa
2016/12/09 119.40.98.75
цог
Асуудал далай ламд биш байхаа шалтаглаж байгаа тэр харин одоо хятад бодлого гарч байна
2016/12/09 202.9.43.11
ZOCHIN
TARVAGAN MONGOND DURTAI HONZORHUU ERONHIILOGCHOOSOO SALAH HURDAN SALAH HEREGTEI
2016/12/09 202.229.167.103
Irgen
Medrel muutai, huzuugui hun er ni Mongol ulsaar togloj guitseed baigaa um bish uu?
2016/12/09 202.5.196.34
dund n baij baigaa caraig n ee
kkkk
2016/12/09 124.158.92.27
Ecko
Tuviig sahih heregtei
2016/12/09 27.123.214.85
зочин
далай ламыг монголд ирээд явсаны дараа заавал хэг аймшигтай гэмт хэрэг монголд гардаг монголд их халтай хүйтэн мөртэй хүн шүү гэж нэгэн өндөр настан халаглан ярьж байж билээ
2016/12/09 202.9.41.50
зочин
ер нь далай лам монголд ирсэн явдал дэндүү илүү зүйл шарын шашин бол монголчуудын шашин биш монголчууд бид энэ шашньг дээдэлсэн тэр л цаг үедээ уруудан доройтож төр нь самүүрч байдагийг бүү март
2016/12/09 202.9.41.50
зочин
Мөнгө зээлчихвэл гэнэт бүх мөнгөө нэхээд оронд нь дуртай юм аа авна гээд дарамтлах юм биш үү хөөш
2016/12/09 66.181.189.80
irgen
Tusgaar togtnol buhnees unetei. Ymar ch ih guren bai tuunees haraat bus bie daasan baih n tusgaar togtnoliin neg heseg ym
2016/12/09 103.212.119.223
иргэн
Манайх буулт хийсэн дээрээ дахиж Далай ламийг оруулахгуй гэхэн зов
2016/12/09 124.158.126.5
IRGEN
ZUGEEEEER BID TUSGAAR ULS DOTROO ALALTSAHGUI BOL BIDNIIG YAAJ CH CHAHDHGUIU SHUU DEEE.
2016/12/09 202.179.23.35
Zochin
Tuviig sahih bair suuria barih ni ene de
2016/12/09 202.156.190.92
Mongol
Hujaa nar huTsaj l baig bid duugui suugàad hartsaaraa l hudulbul buuj ugsunuus yalgaagui
2016/12/09 124.158.93.71
зочин
Монголд болж байгаа ээдрээтэй асуудал бүхэн энэ Элбэгдорж гэж нэг тэнэг толгойтой их мэдэгчтэй л холбоотой шүүдээ.Өөрийнхөө цар хүрээг мэдэрч жаахан зарчимтай байвал зүгээрдээ
2016/12/09 150.129.140.80