Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч иргэдэд олгох халамжийн хүрээ ч хумигдаж байгаа билээ. Түүн дотор хүүхдийн мөнгө яваа. Эрх баригчид өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлж, мөнгө өгөх, өгөхгүйгээ шийдэхээр болсон. Тодруулбал, танайх LED телевизортой, печь, автомат угаалгын машинтай бол хүүхдийн мөнгө авахгүй. Хүүхдийн мөнгө авах айл өрх, хар зургаттай, угаалгын машингүй, печьгүй байх, түүнчлэн эмзэг бүлгийн, орлогогүй, хүүхдийн мөнгө нь орлого болж тэрхүү гэр бүлийг тэжээх тийм л өрхийн хүүхдүүд 20 мянган төгргөө үргэлжлүүлэн авахаар болсон байна. Хэрэв амьжиргааны түвшин дунд, эсвэл тааруу өрх энэхүү өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой аж.