8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөөгөө хөнөөсөн 12 настай хүүг сэтгэц өөрчлөлттэй эсэхийг шалгана

2016-12-09 11:13:00

Энэ сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллагад  “Манай хүү өвөөгөө хутгалчихлаа” гэсэн дуудлага ирсэн талаар мэдээлэл гаргасан билээ. Хэргийн газарт цагдаагийн албан хаагчид очиход талийгаач А цээжнийхээ баруун хэсэгт мэсний шархтай авсан байсан аж. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч цус их алдсаны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хүүгийн өвөө болох А агсам тавьсанд 12 настай зээ хүү нь дургүйцэж, мэс барьжээ.  Мөн 12 настай хүү Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн хяналтад байдаг гэсэн мэдээлэл байна. Одоогийн байдлаар  12 настай хүүгийн сэтгэц өөрчлөлттэй эсэхийг шалгаж байгаа аж. Хэрэв 12 настай хүү сэтгэцийн өөрчлөлттэй нь тогтоогдвол насанд хүрээгүй, мөн хэрэг хүлээх чадваргүй гэх шалтгаанаар хэргийг хаах магадлалтай өндөр аж.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment