Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогт Төрийн соёрхол хүртээлээ. Ж.Дашдондог 1941 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт төржээ. 1963 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгсч хүүхэд залуучуудын байгууллагын төв хэвлэлүүд, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонин, “Залуу үе", “Залгамжлагч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан байна.