8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүдийн томилгоо хойшлогдлоо

2016-12-09 14:05:48

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр товлогдоогүй тов зарлаж гэнэт хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Гэвч хэлэлцэх асуудлыг хойшлуулах хүсэлтийг  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Байнгын хороонд тавилаа.

Тэрбээр   “Өнгөрсөн хугацаанд Монголбанк 11 их наяд төгрөг хэвлэж, зах зээлд гаргасан. Үүнээс өнөөгийн эдийн засгийн хямрал үүсээд байгаа. Монголбанк мөнгө хэвлэж байхад Хяналтын зөвлөл нь юу хийж байсан юм бэ?

Хянах үүргээ биелүүлээгүй байж зарим нэг гишүүд улиран сонгогдох гээд ороод ирсэн байна. Хяналтын зөвлөлд нэр дэвшиж байгаа гишүүдийг сайн судлах шаардлагатай” гэлээ. 

Түүний гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр Эдийн засгийн байнгын хорооны хурал Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийн томилгооны асуудлыг хэлэлцэхээ түр хойшлуулж, өндөрлөв.

Монголбанкны хяналтын зөвлөлд Д.Даваасамбуу, Л.Дондог, Б.Цэрэнбалтав, Б.Лхагважав, М.Энх-Амгалан, Г.Хэрлэн, Л.Ариунаа нарын долоон хүний нэрийг дэвшүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл