8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Гүндалай: Миний анхны хайр бол АН шүү дээ

2016-12-09 14:54:00

"Ард түмнээ хайрлая" намын дарга, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж Ардчилсан намд элсэх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Түүний хувьд хоёр ч удаа Ардчилсан намаас гарч байсан билээ. 

Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр "Би 2000 онд АН-ыг ялагдаж явах үед туг нь болж, дэмжиж явсан. Ардчилсан нам шинэ дүрмээ боловсруулж, ҮЗХ гэдэг худалдагдсан байгууллагаар асуудлаа шийдүүлэхгүйгээр нийт гишүүдээрээ хэлэлцүүлж, намын даргаа сонгож, гишүүдийнхээ хүрээнд асуудлаа шийдвэрлэдэг болж байна. Энэ бүхэн миний Ардчилсан намдаа эргэж орох шалтгаан болсон. Миний анхны хайр болсон АН шинэчлэгдэж байна. Би дөнгөж сая АН-ын генсек Л.Эрхэмбаярт намд элсэх хүсэлтээ албан бичгээр өглөө. Харин намайг шууд хүлээж авах байх гэж бодсон чинь сонин хариу хэлсэн. Тэрээр “Энэ асуудлыг өөртэй чинь жич ярья. Дээд хүмүүстэйгээ зөвлөлдөж байгаа хариу мэдэгдье” гэж хэлсэн. Энэ нь надаа их сонин санагдлаа. Аягүй бол намайг авахгүй байж мэдэхээр байна шүү. Мөн АН-д орох болсонтой холбоотойгоор АТХН-ын гишүүнчлэлээсээ албан ёсоор гарлаа. Манай нам одоо лидергүй болсон. Үлдсэн хүмүүс маань намайг дагаад АН-д орж ирэх байх гэж бодож байна. Грекийн агуу суут их эрдэмтэн, физикч Архимед “Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлье” гэдэг шиг АН миний хувьд тулах цэг байх болно" гэсэн байна. 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Та “Ард түмнээ хайрлая” намын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн үү?

-Би “Ард түмнээ хайрлая” намын гишүүнчлэлээс албан ёсоор өргөдлөө өгч, өчигдөр /2016.12.07/ чөлөөлөгдсөн. Намайг явахаар бас л хэцүү байна байх. Ер нь аливаа улс төрийн нам том, жижиг ч бай лидер нь л авч явдаг юм шүү дээ. Миний хувьд Ардчилсан намаас гарч байсан тохиолдол байгаа. Энэ бол тэр их фракцийн хуваагдал, мөнгөөр худалдагдсан Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд гээд Ардчилсан нам будлиантай байсан учраас би гардаг байсан юм. Энийг зөвөөр ойлгоорой. Одоо Ардчилсан нам алдаагаа ухаарч байгаа нь надад сайхан санагдаж байна. Тийм учраас би эргэн Ардчилсан намдаа хүчин зүтгэнэ.

-Таныг Ардчилсан намд элсээд, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх юм. Энэ үнэн үү?

-Мэдэхгүй ээ. Тэрийг намын хамт олон дүрмийн өөрчлөлт бас шийднэ. Би Монголын сайн сайхны төлөө зүтгэнэ.

-Ардчилсан нам VI  их хурлаа хийлээ. Таны хувьд Ардчилсан намын шинэчлэлийг хэрхэн харж байна вэ?

-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороонд нэг гишүүн элсүүлэхэд 50-100 сая төгрөгөөр элсүүлдэг. Тиймээс тэнд мөнгөтэй хүмүүс 20, 30 гишүүн болчихдог байсан. Тэр худалдагдсан Үндэсний зөвлөлдөх хороо нь мөнгөний, фракцийн шийдвэр гаргадаг байсан. Тэрнээс биш Ардчилсан намын лидерүүд, бодол санаа нь өөрчлөгдсөн зүйл байхгүй. Ганцхан энэ тоглоомын дүрэм нь өөр болж байна.

-Таны өргөдлийг хэрхэн хүлээн авав. Хариуг нь хэзээ өгөх бол?

- Би Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярт гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн. Тэгсэн их сонин хүлээж авсан. Тэгээд таны асуудлыг жич шийднэ гэсэн. Би бодохдоо Ардчилсан нам бол Ардчилсан нам. Намдаа гишүүнээр элсүүлье гэсэн хүнийг элсүүлж авдаг байх гэж бодсон. Тэгсэн “Дараа хариу хэлье, Дээшээ ярьж тохирно” гэсэн хариу хэлсэнд их гайхаж байна. Намайг намдаа элсүүлэх гэж би найдаж байна. Гэхдээ намайг элсүүлэхгүй ч байж магадгүй юм шиг байна. Би үнэнийг л хэлье. Дональд Трамп гэдэг хүн өмнө нь жижиг намаас Ерөнхийлөгчид олон удаа нэр дэвшиж байсан. Одоо тэр хүн Бүгд найрамдах намаас нэр дэвшээд АНУ-ын Ерөнхийлөгч болчихлоо. Би энэ жишээг дагаж байж болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ene ymar teneg durak we manj
2016/12/11 203.91.115.37
зочин
Энэ гvнбалаа шар хаднаас оргоо юу ардчилсан намынхаа аваачиж хэвтvvлээч хогын шаар
2016/12/10 43.242.243.214
MONGOL
CHACHAG TSARAALAID YAVCH BAIKHDAA TAARSAN LALAR
2016/12/10 184.55.50.59
Форту
Гүндалай ерөнхийлөгчид санаатай байгаа бол би ч гэсэн өөрийгөө голохгүй ээ.
2016/12/09 103.10.21.22
Ganaa
Gundalai gunbalairahiimaa...
2016/12/09 27.123.214.118
kkkkk
kkkkk Tramptai zuirleed l ene odoo yanaa
2016/12/09 139.5.216.54
Irgen
Galzuu hun dee
2016/12/09 103.229.123.173
MGL
uls toriin mergejliin toglogchid.bid uzegchid.shuumjlegchid.hachirnuud.bla bla...
2016/12/09 202.9.43.77
Ганболд
бүтээж чадна.Би энэ хүний олон янзын авир аашийг харсан.Хэн ийм болгочиховоо гэж боддог л юм.ҮҮл баатар ямар цоглог билээ гэтэл одоо хардаа сүнс нь төөрчихсөн амьтан шигл бгаа биздээ
2016/12/09 202.21.125.182
Зочин
Одоо тэгээд намынхан нь өнчирчих шив.
2016/12/09 103.57.94.74
Ганболд
Гэхдээ өнөөгийн монголчууд бид хүнийг хүн шиг байхад долоочих гээд өөрөө хүн шиг явахаараа хүнийг мартдаг нийтлэг дүр төрхтэй болчихсон бна даа.Энэ үзлийг монголчууд бид хаяж чадах юм бол бүхнийг бүт
2016/12/09 202.21.125.182
Ганболд
үнэхээр АН-ын генсек энэ хүнд тэгж хэлсэн бол хамгийн тэнэг хэрэг болно .Юун ардчилсан нам болох байлгүй дээ.Цагтаа АН-ын цэнхэр 1хан дарцаг болж хийсч явсаныг санах хүн уг нь олон баймаар юм даа.
2016/12/09 202.21.125.182
Долоодог
Хүн өмнөөс нь ичиж үхэх гэж байхад яачихсан ширэн нүүр гэхээрээ энэ вэ
2016/12/09 103.9.90.98