8o
Улаанбаатар хот
mobile menu

"Оюутолгой" төслийн хэрэгжилттэй холбогдуулан тавьсан асуулгыг хойшлуулав

2016-12-09 15:34:55

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр үдээс хойш УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас Оюутолгой төслийн хэрэгжилттэй холбогдуулан тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байсан. Тодруулбал дээрх гишүүдээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хандан “Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар” асуулга тавьсан юм.

Гэвч дээрх асуудлаар Төсвийн байнгын хорооноос Ажлын хэсэг боловсруулсан тус Ажлын хэсгийн дүгнэлт гартал асуулгыг түр хойшлуулах болов. Ингэснээр үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэхгүй боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл