8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Мөнхбатыг ”Хүний эрх” хүндэт тэмдгээр шагнав

2015-12-17 16:21:00

Улсын Ерөнхий Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбатыг Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал "Хүний эрх” хүндэт тэмдгээр шагналаа. Шагналыг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр гардуулан өгөв.Ц.Мөнхбат нь 1985 онд УЕПГ-ын бичиг хэргийн ажилтнаас ажлын гараагаа эхэлж, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Төв аймаг, Нийслэлийн болон УЕПГ-т прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар 30 гаруй жил ажиллахдаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт тавих, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр амжилт гаргасан тул ийнхүү шагнаж байгаагаа Комиссын дарга Ж.Бямбадорж илэрхийлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bold
boldoo chi chi daldaak xeweere bna a
2016/01/12 103.17.108.42
Волд
Найздаа баяр хургэе бас шинэ оны мэнд утасаа авч бай Болдоо нь Краснодарийн
2015/12/30 103.17.108.42