8o
Улаанбаатар хот
mobile menu

Авлигын эсрэг парламентын бүлэг байгуулагдлаа

2016-12-09 15:41:00

             Авлигын эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар авлигын эсрэг Монголын парламентын бүлэг /МОНПАК/ байгууллаа. Уг бүлэг нь авлигатай тэмцэх чиглэлээр хууль тогтоомж боловсруулж батлуулах, мэдээ мэдээллийг хуваалцах, ил тод байдлыг хангах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, сургалт явуулах зорилготой ажээ. Дашрамд дурдахад, манай улсын парламентын түүхэнд авлигын эсрэг парламентын бүлэг гурав дахь удаагаа байгуулагдаж байгаа юм. Анх 2010 онд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нар энэхүү бүлгийг байгуулж байсан. Мөн 2013 онд байгуулагдсан авлигын эсрэг парламентын хоёр дахь бүлэгт 17 гишүүн хамрагдаж байжээ.

Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллага нь Канадын Оттава хотод 2002 оны 10 дугаар сард болсон авлигын эсрэг олон улсын чуулганы үеэр байгуулагдсан байна. Өдгөө тус байгууллагад дэлхийн 50 гаруй орны 800-аад парламентын гишүүд нэгдээд байгаа аж.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл