12 дугаар сарын 08-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 325 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 268 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн.Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 70 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан