8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын Футзалын аваргууд тодорлоо

2016-12-10 12:20:00

Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын улирлын нээлт болох Футзалын УАШТ 14 хоногийн турш амжилттай явагдаж, өнөөдөр аваргуудаа тодрууллаа.

Нийт 27 багийн 380 гаруй тамирчид долоон хэсэгт хуваагдан авъяас чадвар, хурд хүчээ сорьж, “Пепси” футзалын дээд лигийн эрхийн төлөө өрсөлдлөө.

Хүрэл медалийн төлөө “Бумаасанаа”, “Эрчим” клубууд тоглоход “Хүрхрээ” үндэсний дээд лигийн аваргууд 9-2 харьцаатай өрсөлдөгчөө буулган авчээ. “Эрчим” клубын шилдэг тоглогч М.Төгөлдөр шийдвэрлэх тоглолтод дөрвөн гоол оруулснаар УАШТ-ийн мэргэн буучдын жагааслтыг 23 гоолтойгоор тэргүүлж байна.

Аваргын цомын төлөө “Хүрхрээ” нэгдүгээр лигийн алтан медальт “Гоёо”, мөнгөн медальт “Атлетик 220” клубууд учраа таарсан. Тоглолтын эхний минутад “Гоёо” багийн А.Хонгорзул гоолын салхийг хагалсан ч “Атлетик 220” клубээс Б.Баттулга 5’ минутад гоол оруулан 220 мянгатын залуу тоог тэнцүүлсэн. Гэхдээ “Гоёо” клубээс П.Энхбилэг 11, Ц.Бат-Оргил 14 дэх минутад гоол оруулж, эхний хагасыг 1-р лигийн аварга “Гоёо” тэргүүлж өндөрлүүлсэн. Хоёрдугаар “Атлетик 220”-оос Б.Баттулга, Ч.Бат-Эрдэнэ нар гоол оруулсан ч “Гоёо” клубын М.Мөнхтулгын хоёрдугаар үеийн найм дахь минутад оруулсан гоол аваргын цомын үнэтэй байлаа.

Ийнхүү Футзалын УАШТ-ий аваргын цомыг “Гоёо” клуб өргөж, “Атлетик 220” мөнгөн медаль хүртсэн бол “Эрчим” гуравдугаар байрт орлоо. Тэмцээний шилдэг хаалгачаар “Атлетик 220” клубын хаалгач Г.Тулгабаяр, шилдэг тэгш тоглогчоор мөн “Атлетик 220” клубын Б.Баттулга шалгарчээ. Харин тэмцээнд хамгийн олон гоол оруулсэн шилдэг довтлогчийн шагналыг “Эрчим” клубын М.Төгөлдөр хүртжээ. Мөн шилдэг 27 багийн гал гарсан ширүүн өрсөлдөөнийг хамгийн үнэн зөвөөр дэнсэлсэн шилдэг шүүгчээр МХБХ-ны 1-р зэрэглэл болон Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шүүгч Э.Ариунболд тодорлоо.  Ийнхүү Футзалын УАШТ-ий шилдгүүд тодорч энэ сарын 17-нд эхлэх “Пепси” дээд лигийн 12 багийн нэрс бүрдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл