8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр луу өдөр

2015-12-18 08:33:00

Аргын тооллын 12 сарын 18, Сугар гараг. Билгийн тооллын 7, Шувуун хушуут одтой, шар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, дайсныг номхотгох зэрэг хатуу үйлд сайн бөгөөд элдэв сайн үйлийг эхлэн үйлдэхийг тэвч, хараал, хариулга, хатуу үйл хийгээд өглөгийн түллэг тэргүүтнээ сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Өвдвөл гурав хоногт үл аниваас ужгирна. Замд гарвал хулгайд өртөгдөх гэмтэй. Баруун чих хангинавал аймшиг болно, зүүн бол жуулчин ирнэ. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл