Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газар самарт явж байсан иргэн Г /38 настай, эрэгтэй/ өнгөрөгч 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш сураггүй болсон. Энэ талаар дуудлагыг 12 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, ар гэрийн 2 иргэн, нийт 13 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр Баянцагаан багийн “Тогоот” гэдэг газрын орчимд эрэн хайсан юм.Гэвч энэ сарын 08-ны өдрийн 17:30 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийг түр зогсоосон байна.
Самарт яваад төөрсөн иргэний эрлийг түр зогсоожээ
2016-12-09 18:40:00