8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

2016-12-11 09:05:00
  • Аргын тооллын: 2016.12.11, Ням гараг
  • Наран ургах шингэх: 08.32-16.59
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, эрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл