8o
Улаанбаатар хот
mobile menu

Ням гарагийн өрнийн зурхай

2016-12-11 09:10:00

ХОНЬ - (3/21-4/19)
Буд гараг нь Хамтатгахын орд дээрх нартай нэгдэж таны бодлыг аялал жуулчлал, адал явдал руу хөтлөх бололтой. Зарим Хонь ирэх баярын өдрүүдэд бэлдэж, хэрхэн тэмдэглэх төлөвлөгөө зохиож эхэлнэ. Урилга явуулах хүмүүсийнхээ жагсаалтанд чухал нэгнийгээ оруулахаа мартав. Таны огтхон ч мэдээгүй байсан даатгалын төлбөр, өв залгамжилсан өмч хөрөнгөтэй холбоотой мэдээ ирнэ.

ҮХЭР - (4/20-5/20)
Хийж буй үйл ажиллагаандаа зохицуулалт хий. Ичимхий байдлаасаа татгалз. Итгэлтэй хүмүүстээ найдах цаг үе. Гэнэтийн саад чам руу дайрна. Зарим Үхрийнхэн өрсөлдөгчөө арга заль хэрэглэн ээдрээтэйгээр төөрүүлэх нь. Таны харамгүй ач тусыг найзуудынх нь хэн нь үнэхээр хүсэж байгааг олж мэд. Гэртээ зугаа цэнгэл хийх нь магадгүй таныг стресст оруулна. Тиймээс орхи.

ИХЭР - (5/21-6/21)
Өнөөдөр аливааг ганцаараа хийж төлөвлөх хэрэггүй. Бусад хүмүүсийн санаа бодлыг сонссоноор олон санаа төрөх болно. Бусадтай хамтран ажиллах нь ганцаараа хийснээс илүү үр дүнтэй байх болно. Таны оюун ухаан сэргэг байх болно. Өнөөдөр гэрээ хэлэлцээ байгуулахад тохиромжтой. Бизнес яриа хэлэлцээ танд мөнгө олох гайхалтай санаа өгөх болно.  

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Гарагуудын нөлөөлөл мэлхийнүүдийг хэн нэгэнд итгэж найдах хэрэг болвол болгоомжтой байх хэрэгтэйг анхааруулж байна. Таны дотны хүмүүс бус гаднах хүрээний хүмүүс таныг анхааралтай ажиглаж байна. Тэд танд хэрхэн тус болох тухай бодохоосоо илүү таныг өөрсдөд нь хэрхэн туслах бол гэж харж сууна. Шургуу ажиллаж байсан мэлхийнүүд өнөөдөр ажил дээрээсээ арай эрт гарч баярын худалдан авалт хийх юм уу хайртай хүмүүстэйгээ арай илүү цагийг хамт өнгөрөөх болно.

АРСЛАН - (7/23-8/22)
Та өнөөдөр бусдыг оюун санаа, яриагаараа татаж тэднийг хөгжөөж чадна. Та бүтээлч санаа, оюуны өндөр чадамжаа гайхалтай хослуулсан учир бизнес болон өөрийн гэсэн уран бүтээлийн гараагаа хийх, багшилж эхлэхэд хамгийн тохиромжтой үе иржээ. Та хүүхдүүдтэйгээ учир зүйгээ олж тэдний сэтгэлийг хэрхэн татахаа мэддэг учир найз нөхөр нь байж чадна. Танд дүрсгүй занайдаг бөгөөд бусадтай наргиа цэнгээн хийхийн өмнө үг яриагаа бодож цэгнэх шаардлагатай.

ОХИН - (8/23-9/22)
Хайртай хүн тань зугаа цэнгэлд хэт анхаарал хандуулж, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа мэт санагдах болно. Хэрвээ хайрт тань энэ бүхнийг эсэргүүцсээр байвал түүнтэй сайн ярилцаж, гэр бүлийн харилцаандаа хариуцлагатай хандах ёстойг ойлгуул. Өнөөдөр ямар нэг бизнесийн гэрээ хэлэлцээр байгуулахад тохиромжгүй өдөр байх болно. Буруу ташаа мэдээллээс болж үл ойлголцол үүсэх магадлалтай.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Хэрэв танд боломж гарвал унтаж амрах хэрэгтэй. Магадгүй та өнөөдөр ядарсан байх. Салхинд цохиулж ханиад хүрэхээс хамгаалж, амрах хэрэгтэй. Нэмэлт витамин, эрдсийг цуглуулж, дархлаагаа сайжруул. Та өмнөх хэв маягтаа орох хэрэгтэй. Орой шинэ cap загасны ордонд байрлана. Шинэ хоолны дэглэм барьж эрүүл байж, ажлын жагсаалт гаргах зэрэгт сайн.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Өглөө та хэнд итгэх, юунд итгэхээ эцэслэн тодорхойл. Энэ нь яг л баруун гарын юу хийж байгааг зүүн гар мэдэхгүй байгаатай адил. Будлиан шуугиан үүсч, тодорхойгүй байдал нүүрлэх төлөвтэй. Хүлээж авсан бүх чухал мэдээллээ шалга. Учрыг олтлоо санхүүгийн асуудалд нөлөөлж мэдэх шийдвэр гаргаж болохгүй. Аялах захиалга өгөхөд тохиромжтой биш. Шинэ жилийн уур амьсгал орж, бас буруу мэдээллээс болж баярын илгээмжээ буруу сонгохоос сэрэмжил. Хүмүүст өөрийгөө буруугаар ойлгуулахыг хүсээгүй бол товч тодорхой заавар өгч сур.  

НУМ - (11/22-12/21)
Өнөөдөр таны ажил хэрэг бүтэлгүйтэх төлөвтэй. Түүнчлэн хувийн амьдралд томоохон хүндрэл учрахыг од эрхэс анхааруулж байна. Танд муу санасан хүмүүсийн хэл ам, хов жив, далд явуулга хүчтэй нөлөөлж магадгүй. Мөн удирдлагын зүгээс шүүмжилсэн өнгө аястай үг цухуйлгаж болзошгүй байна. Тиймээс од эрхэс танд биеэ барьж, бодлоготой хөдлөхийг сануулж байна.  

МАТАР - (12/22-1/19)
Та ганцаараа байна гэдэг нь ганцаардана гэсэн үг биш юм. Өнөөдөр баяр хөөр авчрах ямар нэгэн үйл ажиллагаанд оролц. Ихэнх матрынхан хүмүүнлэгийн, олон нийтийн болон буяны үйл ажиллагаанд өөрсдийн эрч хүч, боломжоороо оролцоно. Таны тусламж хэрэгтэй байгаа ядарсан хүмүүстэй ойр дотно амьдарснаар олонд илүүтэй хүндлэгдэнэ. Хүмүүсийн түүх, гомдлыг сонсохдоо ялгаж салгаж бүү ханд. Дэмий яриа, хэтрүүлэг олон байх ч та хов жив бүү ярь.

БУМБА - (1/20-2/18)
Аз жаргал, ирээдүйн урт хугацааны зорилгын талаар эргэцүүлэн бодох үе. Мөрөөдлөө өөрийн тэмдэглэл дээр буулгаад, өдөр тутмын амьдралдаа хэрхэн үүнийгээ хэрэгжүүлж болох талаар бод. Өөрийн байр суурь, боломж бололцооны талаар даргатайгаа зөвлөлдөх хэрэгтэй. Таны дэвшүүлсэн шинэлэг санааг хүлээн зөвшөөрч магадгүй. Өөрөө өөрийгөө бэртээхээс болгоомжил. Асуудлаа бусадтай хуваалцах нь зөв шийдвэрлэхэд тустай.  

ЗАГАС - (2/19-3/20)
Өнөөдрийн энерги, эрч хүч таныг будилсан самуурсан юм шиг мэдрэмжтэй болгох болно. Тайвшрах гэсэн оролдлого тань нэг алхам урагшлуулж, бүх зүйл харьцангуй ямар ч саадгүй үргэлжилнэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол ой дурсамжинд тань ямар нэгэн юм болж магад. Чухал гэрээ хэлэлцээр, мартаж болохгүй хийх ёстой үйл ажиллагаагаа тэмдэглэж эхэл.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл