8o
Улаанбаатар хот
mobile menu

500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг бол БНСУ-руу зорчино

2016-12-11 10:00:00

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг урьж уулзан хоёр орны хооронд иргэд харилцан зорчих нөхцлийг шат дараалан хөнгөвчлөх, улмаар ирээдүйд харилцан визгүй зорчих боломжийг судалж үзэх асуудлаар санал солилцжээ.
Мөн жилдээ 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг Монголын аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнуудад олон удаагийн виз олгуулж байх хүсэлт бүхий ноот гардуулсан байна.

Төрийн нарийн бичгийн дарга хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, БНСУ-д оршин суугаа болон зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тулгарч буй асуудлуудыг шйидвэрлэхэд хоёр талын консулын зөвлөлдөх уулзалт чухал үүрэгтэйг онцлон тэмдэглээд өнгөрсөн хоёр жилд тасалдаад байсан энэхүү уулзалтыг 2017 оны эхний хагаст зохион байгуулахаар зарчмын хувьд харилцан тохиролцлоо.

Консулын харилцааг өргөжүүлж, хилийн чанадад буй иргэдээ хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уулзалтын үеэр тэмдэглээд Монголын талаас тавьсан эдгээр саналуудаа ажил хэрэг болгохын төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэв.

Энэ онд БНСУ-д ажлын айлчлал хийсэн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг дэс дараатай шийдвэрлэх, хүмүүнлэгийн шугамаар зорчих болон оюутан, бизнес эрхлэгчдэд виз олгох нөхцлийг хөнгөвчлөх санал тавьсныг хэрэгжүүлэхээр Гадаад харилцааны яам ийнхүү ажиллаж байна.

Татвар төлөгч компаниудад олон удаагийн виз олгох нь төрөөс тэдний гадаад харилцаа, үйл ажиллагааг дэмжсэн ач холбогдолтой гэж үзэж буй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бямбаа
Монголд солонгосчуудыг ирэхэд нь өндөр шалгуур тавиач луйварчид л ирдэг юм байна лээ ш дээ зэвүүн юм
2016/12/31 49.0.186.82
saihnaa
Uuln hun ardaa boddog darga nartai bol tsoohon mglchuuddaa ajil hiih erhtei viz olgoh bolomjiig haimaar bgaamdaa. 3 sar aylal hiideg Mgl gej yu bhavde.
2016/12/12 219.251.83.239
Zochin
Novsh ium jijgyyded bol hereggyi demjihgyi bodlogo bn.
2016/12/12 103.57.94.36
тхан
ажил хиисэн болж харагдах гэж ядаж бнаа
2016/12/11 103.242.47.66
go
So ruu mongolchuudaa vizgui yvuulmaar bnaa
2016/12/11 139.5.219.84
ard
mion rtaarjdee8 ternii orond bayachuudiig yavuulna geed muusain sonuud
2016/12/11 202.21.106.138
Монгол баян
500 саяыг төлдөг Монгол хүн лаларын Сод олон явах уу?
2016/12/11 66.181.184.164