Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс энэ сарын 29-ний өдөр Өндөр гэгээн Занабазарын айлтгасан Жанлав Цогзол номыг хурах болсон талаараа мэдээллээ.
Энэ өдөр Монголын бүх хийдэд Өндөр гэгээний айлтгасан Жанлав Цогзол номыг олон тоогоор хурж, Монголын ард түмний заяа буян, цаг үеийн ган зуд, гачигдах зовлон бүгдээс аврагдахын тухайд хурахыг уриалав.
Үндэсний эрх чөлөөний 105 жилийн ойн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тохиож буй бөгөөд энэ хүрээнд уг ажлыг зохион байгуулж байгаа юм.