8o
Улаанбаатар хот
mobile menu

Бичигтийн боомт дээр тууварлагдан очсон зарим адууг нядалгаанд оруулж байна

2016-12-12 08:36:00

Сүхбаатар аймгийн “Бичигт” хилийн боомтод адууг тээвэрлэн хил гаргах, замдаа тамлан зовоож олноор нь хөнөөх явдал гарсан билээ. Тэгвэл тус аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор тус суманд ажилласан байна. Ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрдэнэцагаан сумын Засаг дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч болон Хилийн цэргийн 0146-р ангийн төлөөллүүд багтсан байна.

Ажлын хэсэг тээвэрлэгдсэн болон тууварлагдсан адуунд эрүүл мэндийн үзлэг хийж өвчтэй буюу шинж тэмдэг илэрсэн, бэртэл гэмтэл авсан адууг ялгаж мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний стандартын дагуу арга хэмжээ авч эхэлжээ. Мөн “Бичигт” боомтод төвлөрсөн адууг буцаан тээвэрлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд нядалгаанд оруулж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hhh
nyadlah bsiin bol ingej ardii baatar boloh hereg yu bna
2016/12/12 150.129.143.237
Suvda
Ene boomtiig haa
2016/12/12 82.0.215.155
  • Recent
  • Most Read
  • Most Comment