8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-12-12 08:55:17

11:00 цагт ГССҮТ-ийн хурлын танхимд Замын цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран "Аюул дагуулсан 12 дугаар сар" хэвлэлийн хурлыг зохион байгуулна.

11:00 цагт Ардчилсан намын төв байранд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийнэ.

12:00 цагт БСШУСЯ-нд Монгол улсын Шинжлэх ухааны Академиас хоёрдахь жилдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээлийн нээлтийн ёслолын ажиллагаа болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Цахилгааны олон улсын стандартыг нэвтрүүлэхэд албан ёсны дэмжлэг хүсч буй талаараа “Дашбаяр” ТББ-аас мэдээлэл хийнэ. 

11:30 цагт Ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн хямралын эсрэг нэгдэж тэмцэх талаар худалдаачдын төлөөлөл мэдээлэл хийнэ.

12:00 цагт  “Өвлийн тууж” киноны нээлтийн талаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment