Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 29-нөөс эхэлж, нэгдүгээр сарын 18-нд дуусна. Харин хөдөө орон нутгийн сурагчдынх энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амрах хугацааг эндээс харна уу?
Нийслэлийн сурагчид:
Хоёрдугаар улирлын амралт
-I-V ангийн сурагчид арванхоёрдугаа сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал гурван долоо хоног
-VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-наас 18-ныг дуустал хоёр долоо хоног амарна.
Гуравдугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног амарна.
Зуны амралт
-I-II ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас
-III-V ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 1-нээс
-VI-XII ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 7-ноос эхэлнэ.
-Аймаг, сум, тосгон, багийн сурагчид:
Хоёрдугаар улирлын амралт
-I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног амарна.
-VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-наас 11-нийг дуустал нэг долоо хоног амарна.
Гуравдугаар улирлын дундуур
-Цагаан сарын амралт нэг долоо хоног амарна.
Гуравдугаар улирлын амралт
-Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр дүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно.
Зуны амралт
-I-II ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас
-III-V ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 1-нээс
-VI-XII ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 7-ноос эхэлнэ.