8o
Улаанбаатар хот
mobile menu

Франц улсад энэ онд болсон халдлагууд

2015-11-16 17:59:00

Өнгөрсөн баасан гаригт Парис хотод томоохон  террорист халдлага гарч дэлхий нийтийг түгшээгээд байгаа билээ. Тэгвэл энэ жил Франц улсын нутаг дэвсгэрт маш олон халдлага болжээ.

Нэгдүгээр сарын 7-оос 9-ний хооронд

Амеди Коулибэли гэгч этгээд лалын дайчидтай холбоо сүлбээтэй болох нь тогтоогдсон бөгөөд Парис хотын Монтроужд цагдаагийн ажилтныг буудан хороосон, барьцааны хүмүүс хөнөөх гэж оролдож байгаад тусгайгийнхны гарт амиа алдсан хэрэг гарч байсан юм. Тухайн үед дөрвөн энгийн иргэн амиа алдсан. Францын “Чарли Хебдо” хошин сэтгүүлийн редакц руу лалын дайчид халдаж 12 хүнийг хөнөөсөн хэрэг гарсан. Террористууд гудамжинд цагдаа нартай буудалцаж байсан бөгөөд Францын хилээр гарах оролдлого хийж байсан талаар эх сурвалжууд мэдээлдэг. Тухайн гэмт хэргийг Алжир гаралтай Францын иргэн үйлдсэн нь тогтоогдсон юм. Тэрээр лалын дайчидтай мөн холбоо сүлжээтэй нэгэн байсан.

Хоёрдугаар сарын 3-ны өдөр

Гурван франц цэрэг Ривера хотын харилцааны төвийг хамгаалж байгаад террорист байх магадлалтай этгээдэд хутгалуулсан хэрэг гарсан. Хожим цагдаа нар түүнийг лалын дайчдын эгнээнд элсэхээр бэлтгэж байсан гэдгийг гэрт нь хийсэн нэгжлэгээр олж илрүүлсэн байжээ. Турк улс руу явах тасалбар хүртэл захиалсан байжээ.

Зургадугаар сарын 26-ны өдөр

Лалын шашинтай гэх дуудлагын жолооч эр хуучин ажлын газрын даргаа хөнөөсөн хэргээр баривчлагджээ. Түүний халдлагыг терроризмын шинж чанартай гэж үзсэн. Хэрэг гэгээн Киунтин Фаллавиерт байдаг агаарын нислэгийн үед ашигладаг үйлдвэрт гарсан байдаг.

Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр

Парис хотын хоёр сүм рүү халдах гэж байсан лалын шашинт эмэгтэй цагдаа нарын гарт амиа алдсан хэрэг гарсан.

Наймдугаар сарын 21-ний өдөр

АНУ-ын армийн гурван цэрэг амралтаараа Францаас Галланд улс руу галт тэргээр аялж явжээ. Тухайн үед буутай террорист этгээдийг АНУ-ын жуулчид аюулгүй болгож, Францын цагдаа нарт тушаасан байна. Энэ хэрэг хойд Францын Оигниесийн ойролцоо болсон бөгөөд хурдны галт тэрэг дотор хэрэгтэн хэрхэн буутай байсан нь одоо болтол тогтоогдоогүй байна.

Гэх мэтчилэн Франц улсад сүүлийн 15 жилд 57 удаа террорист шинжтэй халдлага гарч байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment