8o
Улаанбаатар хот
mobile menu

Ах, дүүс мөрийтэй тоглож их хэмжээний өрөнд оржээ

2015-12-18 09:18:00

Сүүлийн үед манай нийгэмд кинон дээрээс хардаг байсан олон жигшүүрт хэрэг гарах болсон. Сүүлд гэхэд өнгөрсөн амралтын өдөр 5 шард байрлалтай Худалдаа хөгжлийн банкнаас ах, дүү хоё 380 сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Улмаар Цагдаагийнхан түргэн шуурхай ажиллаж 24 цагийн дотор гэмт этгээдүүдийг олж банкыг хохиролгүй болгосон. Шалгалтын явцад 380 сая төгрөг бус харин 424 сая төгрөг дээрэмдсэн болох нь тогтоогдсон юм.

Ах, дүү хоёр  “Land cruiser-105” маркийн машинаа ломбарданд тавьжээ

 Баг зүүж банк дээрэмдсэн хоёр залуус хувирааа хөдөлмөр эрхэлдэг 1985,1992 оны төрсөн ах дүүс байсан аж. Тэд эхний мэдүүлэгтээ “Хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Банкнаас зээл авсан.Зээлээ төлж чадахгүйд тулж машинаа ломбарданд тавьсан. Улмаар ломбарданд тавьсан машинаа алдах дээрээ тулдсан учир ийм үйлдэл хийсэн” гэж байжээ. Гэвч ах, дүү хоёрын ажиллуулдаг дэлгүүр хэвийн ажиллаж байгаа төдийгүй тэд өрөнд ороогүй бололтой. Учир нь тэд саяхан манайдаа л тансаг зэрэглэлд хамаарагддаг нэгэн хотхонд гурван өрөө байр авсан аж . Түүнчлэн ломбарданд тавьсан машин нь “Land cruiser-105” маркийн машин байсан аж. Ажилтай орлоготой ах, дүү хоёр хууль бус мөрийтэй тоглож их хэмжээний өрөнд орсон учир болчимгүй үйлдэл хийж амьдралаа хараар будсан бололтой.

 

Банк дээрэмдэхээр эртнээс төлөвлөжээ

Тэд банкнаас дээрэмдсэн их хэмжээний мөнгөө машиндаа нууж улмаар хоёр тийшээ салан саунд хоножээ. Харин маргааш нь нуусан мөнгөө шалгаж байгаад цагдаа нарт баригдсан байна. Ах, дүү хоёр уг дээрэмийг эртнээс төлөвлөсөн бололтой. Учир нь тэд “pruis-20” худалдаж авсан байна. Ингэхдээ мөнгөө өгсөн боловч өөрсдийн нэр дээр шилжүүлээгүй аж. Түүнчлэн дээрмийн үеэр хэрэглэсэн буугаа мөн л өөрсдийн нэр дээр шилжүүлээгүй худалдаж авчээ. Тэд өдгөө Эрүүгийн хуулийн 147.3-аар шалгагдаж байгаа аж.  147.3-т зааснаар “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь шийтгүүлсэн этгээд үйлдсэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ” гэж заасан байдаг аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
одоогийн шинэ хуулиар бол хохирлыг нь барагдуулаад уучлаарай гээд гарчих юм гээ биз дээ. одоо л харья
2015/12/19 103.17.108.42
зочин
Би ч гэсэн банк дээрэмдээд банкны зээлээ төлчмөөр л байна шүү. Хаха
2015/12/18 103.17.108.42
solongo
uu ymar doojgui 2 be aibal buu hii gej negent tiim ih mungu abhc chadsab baij yu geje naknii gadaa amshinaa tabida baian be hulgaich nar chin banknii gaaa heze ch mashiaa tabidag shudee banknaas garad zugeer gugeed mileen hol yabaad teged mashinadaa suuj
2015/12/18 103.17.108.42
hgfdsdgb
хүн бүр ядуу байна. гээд буу бариад гарвал хэцүү юу? болох бол.
2015/12/18 103.17.108.42
no name
banknii ajilchid owoo heden tsaas nuugaad ene 2luu chihsen l baij taaraa. ern bol hudlaa heleh hvnd barag hvn bolgonii tolgoid bank deeremdeh bodol orj irdeg shde sain tuluwluud barigdahgvi bhgvidee ene muu luiwarchin banknuudiig hohchino geh bailaa
2015/12/18 103.17.108.42
kl
dendvv mangar garuud bn daa xairan mungu
2015/12/18 103.17.108.42
ㅎㅎ
Yamar teneg nusnuud ve. Xairan amidral hairan zaluu nas hairan ur huuhed haluun dulaan ger bul...
2015/12/18 103.17.108.42
иргэн
Энэ Заяа гэж тэнэгийн гэрийг дээрэмдээд юу гэхийг нь сонсох юмсан. Баярыг бариагүй юм чинь манай гэрийг дээрэмдсэн гарыг бариад хэрэггүй ээ гээд суух болов уу?
2015/12/18 103.17.108.42
IRGEN
ODNOOONII BATSAANUUD IIM JULDRAI BOLJDEE AMIDRALAA AVAAD YVJ CHDHGUI MURIITEI TOGLOOD TEGED HYNII YM DEEREMDDEG. OOR ULSAD BOL TSAAZAAR AVHUULTSAAN BGAA.
2015/12/18 103.17.108.42
barigdaxgvi xiix xeregtei baisan um. bankni or gexeer boon daramt
2015/12/18 103.17.108.42
Ёстой тэнэгтэнэ биз. Дээрэм хийсэн хүмүүсийг үрээгүй баригдсан бол зүгээр өнгөрөөнө гэжүү? Үрэх л гэж л байсан байлгүй дээ. Дүф гаруу гүй юу, харин.
2015/12/18 103.17.108.42
uiles buteh
saihan tuluvluj baigaad hiih in yasan um be!!!!!!!!!!!!! genen aldaatai hiisen baina iim ajiliig ingej hiidegiu um jaahan bodoj setgeh heregtei um ahaaraa zaalahgui yasan um be!!!!!!!!!!!!!! dahiad bank deeremdeheer bol hamtaich ajilya Amerikiin bank deer
2015/12/18 103.17.108.42
zochin
tegj l taarana daa. tor zasag ruu gaa. delguur ni hyamrald ortoj ih or shirend orood geed tor zasgaa buruutgaad teriig ni humuus oogshuuleed l bolj bolj barigdahgui baihgui ene ter geed bsan iim l yum baij taarna.
2015/12/18 103.17.108.42
Mongol
Bitgii hudal medeelel tawij humuusiin tarhiig ugaagaad bgaach. Bank ni 380 geed bhd deer ni bas hunii idej uusan mungiig nemj hucheer hereg huleelgej bgaa biz.
2015/12/18 103.17.108.42
Монрое даатгалын байр, вива Сити, шилэн зах, энх тайвны гүүрний урд, модны 2, 1000 оюутны байр, дүнжингарав захын урд гээд хаа сайгүй ажилладаг
2015/12/18 103.17.108.42
Заяа
Улсын хоронго монго хэдэн сая доллароор нь идсэн дарга сайд нараа бариачээ. Еронхий сайд Баяр гэхэд Америк 7 байшин авчихаад зугээр яваад болоод байхад энэ 2-г одоо тэдэн жилын ял огно гэнvv хуцдаг хар новш вэ? Монго тогрогын vрээгvй бол болоо юм бишvv
2015/12/18 103.17.108.42
Хятад улс хориглосон мөрийтэй тоглоомын газрууд Улаанбаатар хотод дүүрлээ. Автомат тоглоом нэртэй энэ мөрийтэй тоглоомын газарт олон залуус амьдралаа алдаж байхад хэн ч анзаарахгүй байх юм. Удахгүй энэнээс болж их юм болно доо. Аль ч ийм газарт ороход ю
2015/12/18 103.17.108.42
Ха ха
Муу төлөвлөж гээд байгаа хүн холбоо барих утсаа үлдээнэ үү. Сайн төлөвлөхийг заалгья.
2015/12/18 103.17.108.42
Амьжиргаа муудаад хулгай хийхээс аргагүй болсон энэ тэр гээд л бараг хулгай хийсэн нь зөв шахуу юм бичээд байсан хүмүүс үгээ хэлээч. Хүн хэдий ядарсан ч зөв сэтгэлтэй бол муу зүйл хийх сэдэл төрдөггүй юм. Арчаагүй, ажил хийх дургуй, хогийн юмнууд л ийм зү
2015/12/18 103.17.108.42
Эртнээс төлөвлөсөн гэж дүгнэж байгаа бол маш муу төлөвлөж,
2015/12/18 103.17.108.42