8o
Улаанбаатар хот
mobile menu

13 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрчээ

2016-12-12 09:20:00

Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 50-90 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа аж.  Энэхүү цасан бүрхүүл нь өдөртөө хайлж, шөнөдөө мөстөн мөсөн тогтсоны хатуурсны улмаас нийт нутгаар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрчээ. Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг аймгуудын орон нутгийн чанартай зам, даваа цас орох, шуурах үеэр хаагдаж, иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээнд ихээхэн хүндрэл бэрхшээл үүсэх явдал гарсаар байгаа аж. Мөн холбогдох байгууллагуудаас гаргасан хамгийн сүүлийн  үеийн мэдээллээр улсын хэмжээнд 13 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл