8o
Улаанбаатар хот
mobile menu

БИД АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ

2015-12-18 09:12:00

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийт 91,255 тэрбум төгрөг Цэвэр агаарын санд төсөвлөгдсөнөөс 20 гаруй төрлийн төсөл арга хэмжээнд 73,9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Сайжруулсан зуухаар гэр хорооллын айл өрхүүдийг хангахад 19,6 тэрбум төгрөгийн татаас, сайжруулсан түлшээр хангахад 3,99 тэрбум төгрөгийн татаас, халаалтын зуухны шинэчлэл, өргөтгөл, төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн шугам сүлжээ байгуулах чиглэлээр 13,1 тэрбум, автотээврийн хэрэгслээс ялгарах утаа бууруулах чиглэлээр 7,97 тэрбум, гэр хорооллын агаар хөрс орчны бохирдол бууруулах чиглэлээр 9,9 тэрбум, судалгаа шинжилгээ, сурталчилгааны чиглэлээр 2,9 тэрбум зарцуулсан байна. Харин аймаг орон нутагт агаарын бохирдол бууруулах чиглэлээр 0,7 тэрбум, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудыг урамшуулахад 0,2 тэрбум, бусад арга хэмжээнд 3,6 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган ажилласан байна. Зарцуулсан мөнгө ийм байгаа ч нийслэлийн утаа бодитоор буурсан уу? гэсэн асуулт гарч ирж байна. Бид өчигдөрийн дугаарт “Хятад шар дохиогоогоо асаасан бол монголчууд Улаан дохиолол дунд амьдарч байнагэсэн мэдээлэл гаргасан. Өчигдөрийн мэдээлэлээр бол гурван газар маш их бохирдолтой буюу улаан гэрэл асаж байсан.

Тэгвэл өнөөдөрийн байдлаар хамгийн их бохирдолтой буюу улаан гэрэл ассан нэлээдгүй газар байна. Тухайлбал, 100 айл орчим, МҮОНРТ, Толгойт улаан гэрэл асаж байгаа бол  дунд зэргийн бохирдолтой Амгалан, Нисэх, Баруун 4 зам байна. Улаан гэрэл асах бол хамгийн их бохирдолыг зааж байгаа бөгөөд удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Энэ их агаарын бохирдол бидний эрүүл аюулгүй амьдрах эрхэд ноцтой халдаж байна. Уг нь бид чинь үндсэн хуулиар олгогдсон амьд ямар эрхтэй баймаар юм. Агаарын бохирдол бага насны хүүхдийг хоолойн үрэвсэл, бронхит, астамтай болгоод зогсохгүй сургуулийн насны хүүхдийн өсөлтийг зогсонги байдалд оруулж оюуны чадамжинд нь сөрөг нөлөө үзүүлдэг болж. Түүгээр ч зогсохгүй сүүлийн үед эрчүүдийн нөхөн үржихүйн чадварт нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Мөн жирэмсэн эхийн урагт нөлөөлж, төрөлхийн гажигтай хүүхэд мэндлэх болсон судалгаа ч мөн байдаг.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол энэ жил дээд хязгаартаа хүрч улаан түвшин тогтоож, бага сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан. Хамгийн хүн амтай энэ улс ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сургууль цэцэрлэгээ хүртэл хааж арга хэмжээ авч байхад монголчууд тэр дундаа Улаанбаатарчууд Улаан дохиолол буюу удаан хугацаагаар амьдарсаар байх уу. Хятад улс хүн амынхаа эрүүл мэндэд анхаарч цэвэр агаар худалдан авч эхэлсэн байна.  Канадаас цэвэр агаар худалдан авч эхэлсэн байна. Канадын “Vitality Air” компани өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Бээжин хотноо цэвэр агаар худалдах болжээ. Энэ компанийн ажилчид цэвэр агаараа тусгай баллон дотор ууталж, Хятад руу түгээх болсон байна. Тодруулбал, 4000 баллон цэвэр агаар худалдаалжээ. Ингэхдээ Хятад руу тусгай хамгаалалт дор зөөвөрлөдөг байна. 7.7 литр цэвэр агаар бүхий баллон 100 юань буюу 15 ам.долларын үнэтэй байдаг аж. Харин Бээжин хотноо агаарын бохирдлоос хамгаалах хүнсний бүтээгдэхүүн, эм зэрэг нь дээрх цэвэр агаараас 50 дахин хямдаар зарагдаж байгаа ч иргэд энэхүү цэвэр агаарыг худалдан авахын тулд урт дараалал үүсгэх болжээ. Дөрөвхөн хоногт гэхэд 500 баллон цэвэр агаар худалдсан байна. Тэгвэл Бээжингийн энэхүү асаасан шар гэрэл бол манай хувьд энгийн үзэгдэл болсон. Манай агаарын бохирдол байж болох хамгийн их хэмжээндээ буюу улаан гэрэл ассан байна. Энэ бол анхааруулах дохио юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Salhinii deer ger horoolol ih bna boldog bol bayan zurhiin tovchoonoos tsaash ger horoololiig niilgemeer bna, ted haluun gertee dugui shataaj hulurch honoj baihad tednii har balag utaand huuhed hugshid hordoj bn
2016/01/14 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment