8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэрэмжлүүлэг: Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

2016-12-12 09:52:00

Шинэ жилийн баярын үеэр ёслолын буудлагын гэрэлт хэрэгсэл буюу пиротехникийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглаагүйгээс иргэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гардаг билээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас шинэ жилийн үеэр пиротехникийн хэрэгслийн ашиглалтад анхаарч, хяналт тавьж ажиллаж эхэлсэн байна. 

Нийслэлийн хэмжээнд ёслолын буудлагын гэрэлт хэрэгслийг худалдан борлуулах, албан байгууллагатай гэрээ байгуулан ёслолын буудлага хийж үйлчлэх зөвшөөрөлтэй хоёр компани байдаг аж.   

Тиймээс иргэд, байгууллага шинэ жилийн баярынхаа ёслолын буудлагыг заавал зөвшөөрөлтэй компани, мэргэжлийн операторчин, инженерүүдээр хийлгүүлж, аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment