Өнгөрсөн тавдугаар сарын 24-нд Дундговь аймгийн Адаацаг суманд эхнэр Г нь нөхөр Б-тэйгээ маргалдаж, улмаар гутлын үдээсээр хоолойг нь боомилж, амийг нь хөнөөсөн хэрэг гарсан. Тус хэргийн шүүх хурал болж иргэн Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дэх хэсэгт зааснаар долоон жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. Ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.