8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байна

2016-12-12 11:37:02

МАН-ын долдугаар Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хаалттай хуралдаж байна. Бага хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа даргалж байгаа юм.Хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд нээлттэй илтгэл тавилаа. Түүний дараа Бага хурлыг хаалттай горимд шилжүүлж, дотоод асуудлаа хэлэлцэж байна. 

Хаалттай хуралдаанаараа намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхлэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн төрийн албанд томилогдсон Бага хурлын гишүүдийн орны хүмүүсийг сонгох аж. Түүнчлэн намын бусад томилгоонуудыг хийх юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл