Улсын начин Д.Сугаржаргал халдлагад өртөж, хүнд бэртэж байна. Тодруулбал, 2016 оны 11 дүгээр сарын 28-ний шөнийн хоёр цагийн орчим УИД-ын хажууд байрлах “Аригу” гэх бааранд улсын начин Д.Сугаржаргалыг хэсэг нөхдийн хамт сууж байхад нь гаднаас үл таних 4 залуу орж ирэн архины шилээр толгойн тус газар луу нь цохин ухаан алдуулж гэмтээсэн байна. Үүний дараа дээрх залуус хагарсан архины шилээр Д.Сугаржаргалын нүүрийг сийчин зэрэмдэглэсэн нь баарны хяналтын камерт үлдсэн байна. Д.Сугаржаргал одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.