8o
Улаанбаатар хот
mobile menu

БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨВТЭЙ БАЙХЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

2016-10-28 04:00:00

Мобиком ХХК-ийн Хууль эрх зүй бодлого зохицуулалтын газрын захирал н.Энхбат:

Юуны өмнө өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн хурлаар бизнесийн байгууллагууд Хэрэглэгчийн гомдлыг барагдуулдаг төвтэй болох ёстой гэсэн саналыг дэмжиж байна. Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж бизнесийн байгууллагуудад өндөр торгууль шийтгэл хүлээлгэдэг, сүрдүүлсэн байдал газар авсан байсан. Лхагваа даргын хэлснээр бизнесийн байгууллагуудыг торгож шийтгэхээс илүүтэй алдаа байвал засаж залруулж, хэрэглэгчийг хохирохоос өмнө урьдчилан сэргийлж, хамтран ажиллана гэдэг бодлогыг чин сэтгэлээсээ талархалтай хүлээн авч байна. Өнөөдөр гадна дотны улс орнууд, аж ахуйн нэгжүүдийн туршлагаас суралцах, нутагшуулах асуудал байна. Биднийг ойлгож, дэмжин туслаж, хэрэглэгчийн төлөө ажиллах бодлого руу орж байгаад талархал илэрхийлье. 
УБЦТ сүлжээний үйл ажиллагаа эрхлэсэн дэд захирал н.Энхбаатар: 
Манай байгууллага нийслэл хотын бүх хэрэглэчийг цахилгаан дулаанаар хангаж ажилладаг байгууллага. Энэ хүрээнд яахын аргагүй ШӨХТГ-тай хамтран ажилладаг. Тус газарт Европын холбооны улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжиж байгаад олзуурхаж байна. Цаашид ч уг төсөл хүрээгээ тэлж хэрэглэгчийн эрхийг хамгаалах тал дээр олон ажил хийх байх гэж харж байна.

“Сүү” ХК-ийн маркетинг борлуулалт хариуцсан дэд захирал н.Болод
Энэ үйл ажиллагаа цагаа олсон ажил байна. Засгийн газраас эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг дэмжсэн бодлогоор дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлсүйгээ гэсэн хууль гарсан байгаа. Одоо бүтээгдэхүүн маань дэлгүүрүүдээр дамжин борлогдоход НӨАТ-ын татварт өртөөд байна. Энэ нь тухайн бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очихдоо сүлжээ дэлгүүрийн ашиг, бас бус татвартайгаа нийлээд өндөр үнээр борлогдоход нөлөөлж байна. Энэ талаар үйлдвэрлэгч нар болон сүлжээ дэлгүүрийнхэн аль аль нь хөөцөлдөж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа учраас анхааралдаа авч өгөөч гэдгийг хүсэх байна. Мөн хэрэглэгчдийг хохирсон тохиолдолд заавал төрийн байгууллага гэхгүй аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудад эхлээд хандах ёстой гэсэн чиглэл их зөв асуудал. Ер нь одоо л бодлого зөв явж байна гэж харж байна.

АПУ ХХК-ийн хуулийн зөвлөх н.Цолмонгэрэл
Үйлдвэрлэгч болон импортлогч нар бараа бүтээгдэхүүнээ дэлгүүрээр дамжуулан худалддаг. Монголд Монополь сүлжээ дэлгүүрүүд байдаг судалгаа байдаг уу. И-март дэлгүүр сая нээлтээ хийх үед маркетинг хийхдээ манай бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээс ч багаар зарсан нь бизнесийн дүрмийг гажуудууллаа. Иймд энэ талаар зохицуулдаг бодлого байдаг болов уу. Энэ байдал дээр та бүхнийг анхааралдаа аваасай гэж хүсэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл