Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн аравдугаар сарын 10-наас эхлэн дөрвөн уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш тогтмол эргэхээр болсон билээ.
Дахин 11 уулзварыг нэмж гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргүүлж байхаар шийдвэр гаргасан байна. Энэ хүү шийдвэр энэ сарын 19-ний өдрөөс хэрэгжих аж.